Юуны өмнө сурах боломж олгож, бүх талаар тусалж, дэмжсэн хайртай гэр бүлийнхэндээ, эхнэр хүүхдүүд, аав, ээж ах дүү, найз нөхөддөө бүгдэд нь маш их баярлалаа.
Эхнээс нь дуустал зааж зөвлөж, удирдан чиглүүлсэн зөвлөх профессортоо талархлаа илэрхийлье. Эрдмийн их өргөө болсон сургуулийнхаа хичээл заасан бүх профессоруудынхаа мэдлэгийн их далайгаас, өчүүхэн ч гэсэн мэдлэг өөртөө шингээж авч үлдэж чадсандаа би үнэхээр их баяртай байна.
Олон зүйлийг сурч мэдэж, алдаа оноогоо дүгнэж цэгнэсэн, олон олон боломжуудыг шинээр нээн илрүүлж, өөртэйгээ илүү ажиллаж, өрөөлийг илүү ойлгон дэмжих ёстой гэдгийг ухаарсан хоёр жил байлаа.
Магистрын дипломын судалсан сэдэв маань “Хятад-Орос-Монгол гурван улсын эдийн засгийн коридорын хэрэгжилт, Монгол Улс дахь үр нөлөө” сэдвээр бичиж хамгааллаа. Энэхүү сэдвийн хүрээнд: Гурван улсын гадаад, дотоод бодлого, дипломат харилцаа хамтын ажиллагаа, өнгөрсөн, одоо, ирээдүй, мөн эдийн засгийн хамтын ажиллагаа, өнгөрсөн, одоо, ирээдүйн сорилт, боломжууд гээд бүхий л хүрээнд өөрийн хэмжээнд судаллаа. Монгол Улсын хувьд олон олон боломжууд, олон арван сорилтууд хүлээж байна.
Ирээдүйд салбар бүрт суралцах мэргэн дүү нартаа хандан хэлэхэд хүн ямар сургуульд сурч байгаа нь нэг их чухал биш, хэрхэн санаачлагатай, зорилготой шамдан суралцах вэ? Гэдэг нь чухал юм байна.
Олон залуучууд гадаадад мэдлэг ур чадвараа нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Тэрхүү мэдлэг ур чадвараа улс орныхоо хөгжил дэвшилд нэгдэж хамтран оруулцгаая гэсэн уриалга дэвшүүлж байна.
Боломжийг бүү ХҮЛЭЭ боломжийг БҮТЭЭЦГЭЭЕ!!!
Master of Public Policy degree done
First of all, I would like to thank my treasure family for who gave me a chance to learn and their sincere support, encouragement and helped me during this period.
I would like to thank you to the Nanhua University of Taiwan.
And my advisor Professor HSIN-YI CHANG for her guidance, intellectual support, good advice and precious time in completing this research. And all of the Department of International Affairs and Business lecturers Professor Tzu-Yang Chang, Professor Dong-Ching Day, and Professor An-Li Peng. They all have provided useful lessons for us during the study in Taiwan.
And thanks to the International relations department Miss Helen, Hanna and all staff.
I have also learned from the good attitudes and ethics of the Taiwanese people, their friendly, hard-working, and responsible attitude.
I wish this great house in academia will more prosper.
Thanks to Taiwanese people. I wish you great prosperity,
Thank you
Leave a Reply