АНУ-ын зах зээлд өрсөлдөх Монголын 10 компани шалгарлаа

АНУ-ын зах зээлд өрсөлдөх Монголын 10 компани шалгарлаа

АНУ-ын зах зээлд өрсөлдөх Монголын 10 компани шалгарлаа

“Монгол брэнд холбоо” ТББ 2016 оноос эхлэн үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээг дотоод, гадаадын зах зээлд олон нийтэд таниулах, гадаад зах зээлд экспортлоход дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Холбооны тэргүүн Ш.Отгон-Өлзий АНУ-ын нийслэл Вашингтон Ди Си хотод байрлах Ази, Америкийн худалдаа аж үйлдвэрийн танхимийн Ерөнхийлөгч хатагтай Доктор Синди Шао-тай уулзаж тохиролцсоны дүнд өнөөдрийн хамтын ажиллагааг эхлүүлэх үндэс тавигдсан.

Дээрх хамтын ажиллагааны хүрээнд “Монгол Брэнд холбоо” ТББ, АНУ-ын Вашингтон дахь “Ази Америкийн Худалдааны Танхим”-тай хамтран “Америкт экспортолъё” хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэсэн. Тус хөтөлбөрийн хүрээнд Ази, Америкийн Худалдааны Танхимын нэр бүхий 4 эскперт Монгол Улсад хүрэлцэн ирж энэ сарын 18-24-ны өдрүүдэд ажиллалаа. Эдгээр экспертүүд манай улсын бизнес эрхлэгчдэд зориулан АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлох боломжийн талаар тусгайлсан сургалтыг зохион байгуулж, төслийн үнэлгээг хийж тус тусад нь хаалттай хэлбэрээр бизнесийн зөвлөгөө өгч ажилалаа.

“Америкт экспортлоё” хамтарсан хөтөлбөрийг МҮХАҮТ, Монголын Үндэсний Маркетингийн Холбоо, ХХААХҮЯ-ны дэргэдэх Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам/Монгол), Эрх зүйн гүүр ХХК нар дэмжиж хамтран ажиллаа.

Арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Ц.Эрдэнэбат үг хэлсэн бөгөөд МҮХАҮТ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Б.Саруул, Монгол дахь Амеркийн худалдааны танхимын тэргүүн О.Адьяа, ХХААХҮЯ-ны Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн захирал Б.Батцэцэг нар тус тус оролцож үг хэллээ.

Америк талаас “Fao Global” зөвлөх компанийн үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэгч захирал Брэндон Хьюгес, тус компанийн АПЕК /Ази-Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа/-ны стратеги хариуцсан газрын дарга Камерон Жонсон, “Ross Law group” хуулийн фирмийг үүсгэн байгуулагч Ж.Росс,  Жоэл А.Гэлло нарын дөрвөн эксперт оролцов. Экспертүүд АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлох хүсэлтэй 30 хүртлэх компанийн төлөөлөлтэй биечлэн уулзаж, зөвлөх үйлчилгээ үзүүлсэн. Үүний дараагаар экспертүүд төслийн сонгон шалгаруулалт төслийн үнэлгээг хийж, 10 компани шалгаруулан АНУ-д бүтээгдэхүүнээ танилцуулж, борлуулах, бизнес хамтын ажиллагааг нэмэгдүүлэх бүхий л боломжийг бүрдүүлж ажиллахаар боллоо. Ингэснээр доорх 10 компани АНУ-д үүд хаалга нээхэд нэг алхам ойртов.

Сонгон шалгаруултад тэнцсэн 10 компани:

  1. Аriunaa Suri
  2. Teso Corporation
  3. Khaadiin ger LLC
  4. Bayangongor LLC
  5. Gazar shim LLC
  6. Resort world Terelj
  7. Negun cashmere LLC
  8. Mongema LLC
  9. Global Nomadic Product LLC
  10. Munkhbumuud LLC

Эдгээр оролцогч компаниудын зүгээс арьс шир, ноос ноолууран, оёмол сүлжмэл бүтээгдэхүүн, сүү, аарц, шар тос зэрэг цагаан идээг АНУ-ын зах зээлд гаргахад “Монгол Брэнд холбоо” ТББ, “Ази Америкийн Худалдааны Танхим” хамтарсан хөтөлбөрөөр хэрэгжүүлэх юм.

Экспертүүд сонгон шалгаруулсан компаниудын гурван үйлдвэрийн байр, бүтээгдэхүүн хөгжүүлж буй орчинтой танилцлаа. Хөтөлбөрийн хүрээнд 2020 оны I дүгээр улиралд багтааж, “Ази Америкийн Худалдааны Танхим”-ын урилгаар 10 компанийн төлөөллүүд АНУ-ын Вашингтон ДС хотод хүрэлцэн очиж бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж, бизнес нэтворк үүсгэж, хамтын ажиллагааг эхлүүлнэ. Ингэснээр хоёр улсын бизнес хамтын ажиллагааг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг сайжруулж, гэрээ хэлцэл худалдаа хийх эхлэл тавигдах юм.

Ийнхүү Монголын худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчид дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж бүрдэж, Монгол Улс экспортлогч орон болох эхний алхмыг амжилттай тавилаа.

“Америкт экспортлоё” арга хэмжээний үеэр “Монгол Брэнд холбоо” ТББ, АНУ-ын Вашингтон дахь “Ази Америкийн Худалдааны Танхим” болон ХХААХҮЯ-ны Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо. Тус санамж бичгийн хүрээнд Монголын жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг АНУ-ын зах зээлд гарахад ЖДҮД сангаас дэмжиж хамтран ажиллах юм.

Мөн АНУ-ны Нью Йорк хотноо төвтэй Росс ло фирм Монгол Улсын Батула ло хуулийн фирмүүд хамтын ажиллагааны санамж бичигт мөн гарын үсэг зурсан болно. Ингэснээр АНУ-ны зах зээлд гарахад эрх зүйн зөвлөгөө үйлчилгээг хамтран үзүүлэх юм.

“Монгол Брэнд холбоо” ТББ, АНУ-ын Вашингтон дахь “Ази Америкийн Худалдааны Танхим”-ны хамтарсан “Америкт экспортлоё” арга хэмжээг МҮХАҮТ дэмжиж хамтран ажиллалаа.

ЭКСПОРТЛОГЧ ҮНДЭСТЭН БОЛЦГООЁ.

Үйл ажиллагааны талаарх фото сурвалжлагыг доорх хаягаар орж сонирхоно уу:
https://www.flickr.com/photos/185722413@N05/

 

“Монгол брэнд холбоо” ТББ

admin

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Close
Translate »