МОНГОЛ-ГЕРМАН ЗАЛУУЧУУД ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО

МОНГОЛ-ГЕРМАН ЗАЛУУЧУУД ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО

МОНГОЛ-ГЕРМАН ЗАЛУУЧУУД ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО

Ардчилсан залуучуудын холбоо болон ХБНГУ-ын Конрад Аденауэрын сангийн Монгол дах суурин төлөөлөгчийн газар, ХБНГУ-ын Тюринген муж улсын Христийн ардчилсан намын залуучуудын холбооноос хамтран “Намын дотоод ардчилал ба орчин үеийн намын бүтэц” сэдэвт туршлага солилцох уулзалт хэлэлцүүлэг долдугаар сарын 4-нөөс 8-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдлаа.

Герман улсаас Тюрингин мужийн парламентын залуу гишүүд, хотын зөвлөлийн гишүүд, Залуучуудын холбооны тэргүүн зэрэг нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй баг Улаанбаатар хотод хүрэлцэн ирж тус арга хэмжээний хүрээнд хоёр намын залуучуудын байгууллага хамтын ажиллагаагаа цаашид хэрхэн өргөжүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах талаар хамтран ярилцаж төгсгөлд нь Монголын түүх соёлын дурсгалт газрууд болон байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцсан юм.

Туршлага солилцох уулзалт хэлэлцүүлэгт Ардчилсан Залуучуудын Холбооны Дэд Ерөнхийлөгчийн хувиар “Нам доторх сонирхлын бүлгүүд” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ. Илтгэлдээ сонирхлын бүлгүүд болон харъяа байгууллагуудын ач холбогдол,  нам доторх сонирхлын бүлгүүдийн саналыг шийдвэр гаргах үйл явцад харгалзах тогтолцоо, намын сонирхлын бүлгүүдийн эрх ба үүрэг зэрэг сэдвийн хүрээнд харилцан ярилцаж туришлага солилцлоо.

2017-07azh2
2017-07azh1
2017-07azh
2017-07azh4

admin

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Close
Translate »