Бээжин хотноо болсон Нохой муурын олон улсын үзэсгэлэнд оролцлоо

Бээжин хотноо болсон Нохой муурын олон улсын үзэсгэлэнд оролцлоо

Бээжин хотноо болсон Нохой муурын олон улсын үзэсгэлэнд оролцлоо

Бээжин хотноо болсон Нохой муурын олон улсын үзэсгэлэнд оролцлоо

Энэхүү үзэсгэлэн арга хэмжээг 300 гаруй мянган хүн үзэж сонирхож 1500 орчим салбарын бүх төрлийн ханган нийлүүлэгч, үйлдвэрлэгч, худалдааны байгууллагууд, оролцож 13,000 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд танилцууллаа.

Төрөлжүүлэн авч үзвэл, худалдаа эрхлэгчид, муур нохойн дэлгүүрүүд, хүнс хоол тэжээл, цахим худалдааны төлөөлөгчид, хоол хүнс үйлдвэрлэгчид, хэвлэл мэдээлэл, маркетингийн салбарын төлөөлөл, амьтны хүнсний гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, мал эмнэлгийн байгууллагууд, нохой муурын зочид буудал гэх мэт хамааралтай бүх салбарын төлөөлөгчид оролцож ирэх жилийн чиг хандлага, зах зээл хамтын ажиллагааг нэмэгдүүлсэн том арга хэмжээ болж өндөрлөлөө.

Сонирхуулахад БНХАУ-ын дэлхийн хамгийн том тэжээвэр амьтны зах зээлийн нэг юм. Хятадын хот суурин газрын муур, нохойн тоо толгой 2017 онд 116.55 сая байсан бол 2023 оны эцэст 122 сая болж өссөн байна. Хот суурин газрын өрхүүдэд ойролцоогоор 51.75 сая нохой, 69.8 сая муур тэжээвэр амьтан тоолуулжээ.

Энэхүү хурдацтай өсөлттэй зах зээлд Монгол Улсын малын гаралтай дайвар бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгох, өндөр технологийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг авч хэрэглээнд нэвтрүүлэх боломжийг эрэлхийлэн судалгаа хийж энэхүү үзэсгэлэн арга хэмжээнд оролцлоо.

эх сурвалж: https://www.statista.com/statistics/1196715/china-number-of-domestic-dogs-and-cats-kept-as-pets/

 

admin

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Close
Translate »