Ардчилсан залуучуудын холбоо, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнтэй хамтран өнөөдөр “Корпорэйт” зочид буудлын “Улаанбаатар” танхимд “ОЛОЛТ-СОРИЛТ-БОЛОМЖ” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Ардчилсан намын дэргэдэх залуучуудын байгууллага нь 2016 оны 11 дүгээр сард Үндэсний чуулганаа хийж, удирдлагын шинэ багаа сонгосон. Энэ удаагийн уулзалт хэлэлцүүлэгт Удирдлагын зөвлөлийн гишүүд болон 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл болсон нийт 112 хүн оролцож, 2017-2020 оны хооронд холбооноос хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж, стратеги чиглэлүүдээ тодорхойллоо.
Хэлэлцүүлгийн үр дүнд Ардчилсан залуучуудын холбооны төв болон орон нутгуудын удирдлагууд холбооны зорилт, хөгжлийн талаар нэгдмэл ойлголттой болж, цаашдын үйл ажиллагааг цэгцтэй, уялдаатай, хурдтай, зохион байгуулалттай болгож, Монгол Улсын залуучуудын хөгжлийн асуудлаар хурдтай ажиллах талаар нэгдсэн ойлголцолд хүрлээ.
Тус хэлэлцүүлэгт "Улстөрийн намууд залуучуудын байгууллагатайгаа хамтран ажилладаг олон улсын сайн туршлагууд" сэдвээр Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн Улс төрийн хөгжлийн захирал Жессика Кийган, "Холбооны бодлого үйл ажиллагаа, харилцаа холбоо" сэдвээр Ардчилсан Залуучуудын холбооны Ерөнхийлөгч С.Дэмчиг, "Улс төр дэх залуучуудын оролцоо" сэдвээр УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, "Дизайны сэтгэлгээг стратеги боловсруулахад үр дүнтэй ашиглах нь" сэдвээр Судлаач Н.Болд нар сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүллээ.
чиглэлээр судалгаа хийж бүтээлч санаачилга дэвшүүлэн ажиллах болно.
Ардчилсан Залуучуудын Холбооны дэд Ерөнхийлөгч Ш.Отгон-Өлзий 2017-02-14 Улаанбаатар хот
Leave a Reply